Tuesday, January 22, 2008

Мэрай-н цомог 4 сард гарна

mariah-carey20Поп дива дуучин Мэрай Кэригийн шинэ цомог нь "That Chick" нэртэйгээр 4 сараас эхлэн худалдаанд гарах юм байна. Үүнийг нь ч гэсэн Island Def Jam Music Group ийн ерөнхийлөгч L.A Reid баталгаажуулж Лондонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан байна. Мөн зарим дуунуудын нэрс нь ч тодорсон бөгөөд "Bye Bye", "Migrate" (Feat. T-Pain), "Touch My Body" ба "Lovin’ You Long Time" нэртэй дуунууд лав цомогт нь багтах нь. Мөн L.A ийн хэлсэнээр уг цомгоос 6 сингл гаргахаар төлөвлөж байгаа аж. "That Chick" нь Мэрайгийн 11 дахь цомог нь болох бөгөөд хамгийн сүүлд тэрбээр "The Emancipation of Mimi" цомгоо 2005 онд гаргаж их амжилтыг олж байсан билээ.

No comments: